Смарт Апп

Өдрөөс өдөрт хялбар

Үйлчилгээний нөхцөл

Цахим Амьдрал ХХК ийн Смарт Апп аппликейшн нь алсын зайнаас интернэт сүлжээ ашиглан аливаа төрлийн орц гарцын төхөөрөмжийг удирдах боломжтой. Энэхүү Апп нь Байгууллага, СӨХ болон хувь хүмүүс манай компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан тохиолдолд гарах зардлыг хэрэглэгчээс сар бүр тогтмол төлөх төлбөрийн хэлбэрээр ашиглана.


Та Смарт Апп аппликейшнд бүртгүүлэх болон нэвтэрснээр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.


Нууцлалын бодлого

ЦАХИМ АМЬДРАЛ ХХК-ны Смарт Апп нь хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л сүлжээний харилцаанд бүрэн ханган ажиллана.


Нууцлалын бодлого гэдэгт Смарт Апп аппликейшинд бүртгүүлсэн таны бүртгэлийн мэдээллийн нууцлалт, ашиглалт болон гуравдагч байгууллагад ашиглуулах нөхцлүүдийг тусгасан болно.


Таны хувийн мэдээлэл

Та Смарт Апп аппликейшнийг app store болон play store-с татан авч өөрийн мэдээллээ бүртгүүлэн баталгаажуулснаар манай аппликейшнийг ашиглах боломжтой болно. Бүртгүүлэх мэдээлэлд:



Дараах жагсаалт:

  • Овог
  • Нэр
  • Нууц үг
  • Утасны дугаар

Та хэрвээ өөрийн оруулсан мэдээллийг устгахыг хүсвэл доорх хаягуудаар холбоо барина уу үүнд:

Цахим шуудан: contact@dlife.mn

Утас: 77750007


Таны манай аппликейшинд оруулсан мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Та өөрөө оруулсан мэдээллээ хэдийд ч харж өөрчлөх эрхтэй. Таны оруулсан мэдээллийг бид зөвхөн тантай холбоо барих, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах зэрэгт ашиглана.


Мэдээллийн хамгаалалт

Бид таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас татгалзана уу.


Төлбөрийн бодлого

Таны харьяа байгууллагатай сар бүрийн төлөх дүнг тохирно. Тохирсон дүнг та өөрийн хүсэлтээр ашиглахаасаа өмнө 1 сар, 3 сар, 6 сар болон 12 сараар төлөх боломжтой.


Тухайн газрын нийт оршин суугчдын 20 хувиас бага хэрэглэгч хэрэглэж байвал үйлчилгээ үзүүлэгч компани үлдсэн хугацааны төлбөр буцааж цуцлах эрхтэй болно.


Хувилбар 1.0

2022 Он 12 сар 01 өдөр


ы